Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Коронавирусний халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байна. Гэвч сүүлийн долоо хоногт аймаг орон нутагт бүртгэгдэж буй тохиолдлын тоо эрс нэмэгдэж эхэллээ.
Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймгуудад тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Оны өмнө PСR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол он гарсаар 30 хувь хүртэл өсөөд байна. Өөрөөр хэлбэл 6 дахин нэмэгдсэн. Энэ нь Омикрон вирусны давалгаа юм. Өмнөх давалгаа буюу Дельта вирусний тархалтын үед оргил үедээ 33 хувь хүрч байсан. Иймд цагаан сарын баяраар гэр гэртээ цомхон тэмдэглэхийг нийт иргэддээ анхааруулж байна" гэв.
АДМИН








Нийгэм







