Dark Light
Нийгэм | 2022-01-28

"Томуу, томуу төст өвчин 6 аймагт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40% нь Улаанбаатар хотод, 60 хувь нь орон нутагт бүртгэгдээд байна. 12 аймаг идэвхжилийн буюу шар түвшинд, нэг аймаг алаг цоог буюу улбар шар түвшинд, 6 аймаг дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрчээ.

ХӨСҮТ-өөс ямар вирус ямар түвшинд байгаа вэ гэдгийг шинжилгээгээр үргэлж тандаж, судалж байгаа. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнийг үүсгэгч 9 төрлийн вирус тодорхойлогдоод байна. Улирлын коронавирус, томууг үүсгэгч вирус хамгийн их тодорхойлогдсон" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10