Dark Light
Нийгэм | 2022-01-28

Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өнөөдөр /2022.01.28/ Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээллээ.

Энэ үеэр АТҮТ-ийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат "Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусах бөгөөд өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна.

Үйл ажиллагаа нь зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээр сарын 26-27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын тал авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаад буй.

Эрээн хотод хөл хорио тогтоосон учир бараа материалыг өргөн царигийн галт тэрэгт ачих боломжгүй байгаа.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг байгаа нь хямдхан байна. Засгийн газраас гаргасан жишиг үнийн дагуу 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөгийн байгаа" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10