Dark Light
Нийгэм | 2022-01-28

Даргынхаа аминд хүрсэн цэргүүдэд оноосон ялыг хэвээр үлдээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг даргынхаа аминд хүрээд, галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг болсон. Тус хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2022.01.27/ хэлэлцэв.

Хэргийг үйлдсэн гэх байлдагч Х-д 11 жил хорих, байлдагч М-д зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус тус  өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноож байсан ч "байлдагч Х-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй" хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10