Dark Light
Нийгэм | 2022-01-28

Хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Вакцины 3 дугаар тунд хамрагдсан БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян зарласан тухай Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.  

2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ковид-19 вакцины 3 дугаар тунд хамрагдаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө. Үүнд:

- 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дотоодод вакцины 3-р тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах.

- 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дотоодод вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан иргэд 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сайн дураараа нутаг буцах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10