Dark Light
Нийгэм | 2022-01-28

“Сар шинэ-2022" арга хэмжээг зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр жил бүр “Сар шинэ” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.  

Дээрх арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас хэрэг илрүүлэх, эрэн сурвалжилж байгаа этгээд, эд зүйлийг олж тогтоох чиглэлээр зохион байгуулалтын нэгжүүдээс хэрэг бүртгэлтийн 6 гэмт хэргийг илрүүлж нийт 19 этгээд, 1 тээврийн хэрэгсэл, 1 эд зүйлийг олж тогтоолоо. 

Мөн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Толгойт”, “Жаргалант” гэх газруудад хууль бусаар мод бэлтгэсэн,  Баянгол сумын “Бор толгой” гэх газарт иргэн “Б” нь хууль бусаар тээрэм ажиллуулж ашигт малтмалын боловсруулалт явуулж байсан үйлдлийг тус тус илрүүлэн 275 куб.метр модыг битүүмжлэн, 15 грамм алт, 200 грамм азотын хүчлийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид тээврийн хэрэгсэл ашиглан хөдөө орон нутгуудаар явж орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан У, Д нарыг дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус этгээдүүд нь Хэнтий, Сүхбаатар, Орхон, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймгуудын төвд 13 удаагийн үйлдлээр орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайлах гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байна. 

Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцаа бусдын хараа хяналтгүй орхих үедээ бүх хаалга, цонхыг хааж, түгжиж, хөршийн хяналтад мэдэгдэж байх. 

Гудамж талбай, олон нийтийн газарт явахдаа гар утас, түрийвч, бичиг баримтаа ил халаасандаа хийхгүй байх.

Тээврийн хэрэгсэл, автобус унаагаар үйлчлүүлэх үедээ үнэт зүйлс, эд хөрөнгөө өөрийн биед байгаа эсэхийг үргэлж шалгаж, ойр орчимд сэжиг төрүүлж буй иргэдээс хол байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10