Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулалгүй, олон сараар хэтрүүлж чанаргүй болсон 26 зээлдэгчийг шүүхэд шилжүүлж, олон нийтэд зарласан. Үүнээс хойш чанаргүй зээлдэгчид зээлээ төлж эхэлжээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны нийт зээлийн актив 3.2 их наяд байдгаас 1.7 их наяд зээлийн багц чанаргүй, 200 тэрбум төгрөгийн зээл эргэлзээтэй гэсэн ангилалд байгаа юм. Эдгээр чанаргүй зээлээс 880 тэрбум төгрөгийн зээлийг шүүхэд өгсөн. Тус банкнаас энэ оны нэгдүгээр сарын 20-нд чанаргүй зээлдэгчдийн зарласнаас хойш чанаргүй зээл авсан ААН-үүдийн төлөлт эрчимжиж, 8.5 тэрбум төгрөгийг барагдуулсан байна.
Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Чанаргүй зээлүүдээс 880 тэрбум төгрөгийн зээлийг шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэр гарсны дараа ШШГЕГ руу шилжинэ. Бид шүүхэд хандсан ААН-үүдийн нэрийг зарласнаас хойш бусад чанаргүй зээл авсан ААН-үүдийн төлөлт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8.5 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн" гэжээ.
АДМИН








Нийгэм







