Dark Light
Нийгэм | 2022-01-29

С.Цэрэнчимэд Красноярскт 3 жилийн дараа дахин түрүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд алтан медаль хүртэж тус тэмцээний хошой аварга болов. Тэрбээр Красноярскийн дэвжээнд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси Килтиг 11:0 оноогоор цэвэр  яллаа. Чимэдээ гавьяат Иван Ярыгиний Гранприд  гурван жилийн өмнө 57 кг-ын жинд анх удаа түрүүлж байсан энэ удаа 62 кг-д хошой алтан медальтан болсон. Тэрбээр хос алтаас гадна 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.

Красноярскийн дэвжээнд одоогоор манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна. Маргааш буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан алт, Д.Цогзолмаа, 76 кг-д Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10