Dark Light
Нийгэм | 2022-01-29

Баянзүрх дүүрэгт 10 сая мод тарина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хамт олон ээлжит “Ногоон байгууламжийн цогц сургалт”-ыг Баянзүрх дүүрэгт  хийсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн хамт олон хамтран уг сургалтыг халдвар хамгааллын дэглэм баримтлан заал, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. 

Сургалтаар мод, сөөгийг зөв тарих аргачлал, арчилгаа, усалгаа, ургамлын хортон шавжтай тэмцэх арга болон ногоон байгууламж, мод үржүүлгийн газар байгуулах гэсэн сэдвүүдээр мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. 

Баянзүрх дүүрэг нь нийслэлийн ойн сангийн үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр 10 сая мод тарих зорилгыг 2030 оны зорилтдоо тусгасан. Мөн тус дүүргийн иргэдийн санал хүсэлтээр 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд байгаа билэн. 

Тийм ч учраас энэхүү сургалтад ногоон байгууламж  арчлалт, хамгаалалт хариуцсан Нийтлэг үйлчилгээний газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн албан хаагчид идэвхи санаачилгатай оролцож, мэргэшсэн хамт олноос зөвлөгөө мэдээлэл авлаа. 

Салбартаа манлайлсан манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олны тарьж ургуулсан 142 мянган мод сөөг ургуулсан амжилтаасаа хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10