Dark Light
Нийгэм | 2022-01-30

Э.Даваанасан мөнгө, Д.Цогзолмаа хүрэл медалийн эзэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав. Түүнтэй өчигдөр нэг хэсэгт таарч барилдаж ялагдсан бөгөөд финалд дахин таарч цэвэр ялагдав. 

Энэ жинд барилдсан Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Доржсүрэнгийн Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн. Манай бөх өчигдөр хэсэгтээ түүнийг ялсан бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин яллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10