Dark Light
Нийгэм | 2022-01-31

Сураггүй болсон иргэд эсэн мэнд олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн И “Корола” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2022.01.30-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04:00 цагт гарч, тус сумын баруун зүүн чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад Булган сумын Дал багийн “Загийн-Ишин” гэдэг газар малчин О-ийнд эсэн мэнд очсон тухай мэдээллийг тус иргэний эгч, аймгийн Онцгой байдлын газарт утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10