Dark Light
Нийгэм | 2022-01-31

Унгар улсаас Монгол улстай хамтран ажиллах салбаруудыг нэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Унгар улсаас манай улстай хамтран ажиллах салбаруудыг тус улсын ЭСЯ-наас мэдээлжээ. Үүнд:

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хотын авто зогсоолуудын менежментийг сайжруулахад Унгар улсын компаниуд хамтран ажиллах,

газрын гүний эрчим хүч, УЦС зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах,

дэвшилтэт технологийн барилгын материал, пассив хаусын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх,

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг орж байна.

Энэ талаар Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански болон Унгарын ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фөлүп Жигмонд нар МҮХАҮТ-ын удирдлагатай уулзах үеэр мэдээлж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10