2018 оноос эхлэн “Жигд хүч” ХХК нь ХАА, Эрчимжсэн мал аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн “Шим Агро” ферм сүүний эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байгуулах төслийг хэрэгжүүлж, Эрдэнэ сумын нутагт Европ стандарт бүхий бүрэн механикжсан 100 саалийн үнээний ферм болон өсвөр үхрийн бааз бүхий үржлийн аж ахуй байгуулсан байна.
Тус ферм нь "Brown Swiss" /Швицийн Бор/ үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үр ашиглан 2021 онд 65 үхэрт зохиомол хээлтүүлэг хийж, 56 үнээ тугалснаас 32 эм, 24 эр тугал гарган авч, өсгөн бойжуулснаар улсдаа жишиг болохуйц амжилт үзүүлжээ.
Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хамтад нь хөгжүүлж, өөрийн хэрэгцээт малын тэжээлийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор 2018 оноос Баяндэлгэр сумын нутагт 400 га талбайг эргэлтэнд оруулан, бүрэн хашаалж, жил бүр 200 га-д сэлгэн тариалалт хийж, арвай, улаан буудай, овьёос, вандуй тариалан жилд га-с дунджаар 8-10 тонн орчим ногоон тэжээл, 30 орчим тонн дарш хураан авч, жил бүр 1000 тн даршин тэжээлийг бэлтгэн хураадаг байна.
АДМИН








Нийгэм







