Dark Light
Нийгэм | 2022-01-31

ТАНИЛЦ: АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн 14 гишүүн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон 5 дахь удаагийн АТГ дахь Олон нийтийн зөвлөл одоогоор 14 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл, мэдээлэл, хувийн хэвшил, жирийн иргэд зэрэг нийгмийн олон талт төлөөлөл багтсаны дотор Б.Отгон, Х.Бат-Ялалт,  Г.Баярсайхан, Г. Баасан, авлигын судалгаа шинжилгээ, хяналт үнэлгээгээр мэргэшсэн Э.Мөнхжаргал, П.Бадамрагчаа, М.Отгонбаяр, Д.Гантөмөр, сэтгүүлч Л.Оюунтунгалаг, залуусийн А.Баянмөнх, Б.Баттөр, Д.Даваадорж, Ц.Батболд нар байна.

Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Ганбат, Олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагчаар Б.Отгон, Судалгаа шинжилгээний ажлын хэсгийн ахлагчаар Э.Мөнхжаргал нар сонгогдон ажиллаж буй.

Зөвлөл нь Авлигын эсрэг хууль, НҮБ ын Авлигын эсрэг конвенц, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн баталсан АТГ- ын дэргэдэх Олон нийтийн ажиллах журмын хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, авлигатай тэмцэх эрх бүхий байгууллагын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад үйл ажиллагааг хянан зөвлөх, авлигын нөхцөл байдлын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт мэдээлэл хүргэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Улс төрчдийн авч буй дээд түвшний авилгыг таслан зогсоох цаг нь болсон, Хөгжлийн банканд тулгамдаж буй асуудлыг шийдэх ёстой гэдгийг сэтгүүлч Б.Отгон тодотгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10