Dark Light
Нийгэм | 2022-01-31

Ёсзүйн зөрчил гаргасан тул Н.Батсуурь аваргыг барилдуулахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. 

Сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурийг барилдуудахгүй байх шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид гаргасан. Энэ асуудлаар Монголын Үндэсний Бөхийн холбооны Тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа. Тэрээр: "Энэ тогтоол бол бөхийн ёсзүйтэй холбоотой тогтоол. Өөрөөр хэлбэл Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн ёсзүйн асуудлын анхаарч ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өөрөө ч мэдэж байгаа байх. 12 дугаар сарын 29-ний барилдаан дээр 2 залуу нэгнийгээ цохисон асуудлаар жилээр эрхээ хасуулж байсан.

Н.Батсуурь аварга 1 сарын 13-ний өдрийн Үндсэн хуулийн барилдааны өдөр төрийн тусгай ёслолын алба, төрийн хамгаалалтын ажилчид, энд байгаа 200 гаруй бөхийн дэргэд Монгол бөхийн өргөөний эд хогшлийг эвдэж сүйтгэсэн асуудал гаргасан. Үүнд хариуцлага ноогдуулахаас арга байхгүй. Үүн дээр тэргүүлэгчдээс 11 сараар эрх хасах, 6 сараар эрх хасах, 5 сараар эрх хасах  гэдэг асуудлуудыг оруулж ирсэн. Тэргүүлэгчид олонхоороо шийдээд цагаан сарын барилдаанд оруулахгүй байя ийм ёсзүйн зөрчил дахин гаргавал хатуу шийтгэлийн ноогдуулахаар болсон. 2 барилдаж буй бөх нэгнээ цохисон асуудал дээр жил барилдуудахгүй эрх хасаж байгаа шүү дээ. Энийг бас ойлгох хэрэгтэй" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10