"Зөв амьдрах ухаан" ТББ-ын менежер Г.Амарсайхан өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ. Тэрээр: "Ямар ч нотлогдож батлагдаагүй хэргээр миний нөхөр бид 2-ыг шоронд хорисон. 2020 оны 11 сарын 9-ний өдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний нөхөрт 6,2 жил, надад 1 жилийн хорих ял өгсөн. Одоо миний нөхөр Мааньтийн хорих ангид 1 жил 6 сар хоригдож байна. Миний хувьд ял эдэлж байгаад 2021 оны 7 сарын 9-ний өдөр Өршөөлийн хуулиар 3 сарын өршөөл үзэж суллагдсан.
Ямар ч нотлох баримтгүйгээр хүнийг шоронд хоридог ийм аюултай зүйл нийгэмд байна. Энийг биеэрээ туулж яваа хүнийхээ хувьд үнэхээр гомдолтой байна. Миний үр хүүхэд, гэр бүлийн эрх ашиг тэр чигтээ хөндөгдөж байна.
Миний хувьд маш том хэлмэгдсэн. Миний амьдралын түүхэнд маш муухай зүйл үлдээж байна. Би нэг ч удаа цагдаад мэдүүлэг өгөөгүй. Нэг ч удаа цагдаа өрөөндөө дуудаагүй мөртлөө би 1 жилийн хорих ял авсан. Би гэмт хэрэг хийсэн бол ямар гэмт хэрэг хийснээ мэдэх хэрэгтэй биз дээ. Би тогтоолгох ёстой биз дээ. Гэтэл юу ч тогтоогоогүй" гэлээ.
АДМИН








Нийгэм







