Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас "Тээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хот хоорондын нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн ачаа тээшинд хяналт шалгалт хийхэд Өлгий сумын иргэн Х нь ховор амьтны жагсаалтад орсон Хойлог шувууны махыг тээвэрлэхээр завдсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.
АДМИН








Нийгэм







