Dark Light
Нийгэм | 2022-01-31

Тэтгэвэр нэмэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын 465 000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар гарлаа.

Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын нэгдмэл бодлого нэг зүгт харсан нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Сар шинийн баярын өмнөхөн азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлаас үүдсэн үнийн өсөлтөөс сэргийлсэн шийдвэр гаргасанд баяртай байна. Монголын төр ямар ч цаг үед ахмад буурлуудынхаа ачийг мартаж үл болно. 

Мөн энэхүү чухал шийдвэрийг тал бүрээс нь богино хугацаанд нухацтай хянан хэлэлцэж, ажил хэрэгч байдлаар асуудалд хандсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10