Dark Light
Нийгэм | 2022-01-31

Халамжийн тэтгэврийн нөхөн олголт хийгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гурван хоногийн өмнө буюу 2022.01.28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэж, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" МУЗГ-ын 60 дугаар тогтоолыг баталсан.

Уг нэмэгдэлд 52’693 нийгмийн халамжийн тэтгэвэр авагч иргэн, 10’145 байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд, нийт 62’838 иргэн хамрагдаж, 6,1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж дууслаа.

Нэмэгдүүлсэн дүнгээр цаашид ч хэвээр үргэлжлүүлэх мөнгөн хөрөнгийн 2023 оны төсөвт тусгана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10