Dark Light
Нийгэм | 2022-01-31

Шөнөдөө цас хялмаална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2022 оны 01 сарын 31-ний 20 цагаас 02 сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө  Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 39-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16  градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2, 3-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00