Нийслэлийн Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Отгонбаяраас зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.
Танд болон танай Аврах ангийн бие бүрэлдэхүүнд сар шинийн мэнд хүргэе.
Та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Бямбацэрэн Овогтой Отгонбаяр гэдэг. Би нийслэлийн Аврах ангид бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад цолтой. Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна.
Хүйтний улиралд цас, цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, хальтиргаа гулгаа ихэсдэг. Энэ оны байдлаар Нийслэлийн аврах анги зам тээврийн ослын хэдэн удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв?
Он гарснаас хойш зам тээврийн ослын дуудлага бүртгэгдээгүй. Ард иргэд маань замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон байна. Өнгөрсөн онд нийт зам тээврийн ослын 22 удаагийн дуудлагаар гарч ажилласан. Тээврийн хэрэгслийн ослын шалтгаан нөхцөлөөс дурдвал:
– Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
-Хурд хэтрүүлэх,
-Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцох,
-Баталгаагүй зам гарцаар зорчиж, тээврийн хэрэгсэлтэй осолдож бэртэж гэмтэж байна.
Зам тээврийн ослын гол шалтгаан юу вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөмж өгнө үү?
Жолооч нар замын нөхцөл байдлыг зөв үнэлэн хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, автомашиныхаа техникийн аюулгүй байдлыг хангах, баталгаатай зам гүүрээр зорчих, бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгах, мөн автомашины гал унтраагуур, эмийн сан, ослын гурвалжин зэрэг шаардлагатай эд зүйлсийг шалгаж бэлтгэн холын замд гарахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
АДМИН








Нийгэм







