Dark Light
Нийгэм | 2022-02-01

Michel & Amazonka уучлал хүслээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Michel & Amazonka албан ёсны хуудастаа уучлал хүссэн мэдээлэл байршуулжээ. 

УУЧЛАЛ ХҮСЭХ НЬ

Өвлийн олимпын хувцас хэрэглэлд парад дээл, бүс, гутал, малгай, куртка, цасны өмд, спорт гутал, ноосон цамц, ороолт, малгай, бээлий, оймс, үүргэвч, цүнх, чемодан, ханцуйтай болон ханцуйгүй футболк, комбинзон, үслэг малгай, хуруугүй бээлий, биеийн тамирын хослол, маск зэрэг 22 төрлийн бүтээгдэхүүний загвар дээр ажилласан. Үүнээс өвлийн олимпод хувцас хэрэглэлийн загварыг 13 бүрдэл хэсэгтэй сет болгон сонгон баталсан.

Загварын  судалгаа зургуудаа гаргаад Зуны олимпын зарим элементүүдийг авч гар зургуудыг эхлээд гаргасан. Эцсийн загваруудыг гаргахад Зуны олимпод хэрэглэсэн өнгөөрөө дагнах буюу далбааны өнгө дээрээ тогтохоор шийдвэрлэсэн. Та бүхэнд эхний гар зургууд буюу өнгийг харуулж байна. Мөн өмнөх өнгөөр өөрчилж зурсан зургуудийг орууллаа. 

Цаашид өнгөөрөө дагнах байдлаар өмнөх өнгөнүүдээ авч үлдэх болсон нь Dior загварын хувцастай ижил төстэй харагдуулж байгаад бид уучлал хүсч байна. Бидний алдаа!

Зуны олимпын ёслолын хувцас болох оргил загварын оргилыг төлөөлүүлсэн гурвалжин дүрсийг ноосон цамцанд оруулж доор нь MONGOLIA  нэрээ Зуны олимпод хэрэглэсэн фонтын дагуу оруулсан нь нэхмэл бүтээгдэхүүн дээр C мэт харагдаж байгааг Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC -ныхон анхааруулж буцаан авч засварласан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10