Dark Light
Нийгэм | 2022-02-01

Зочид буудлуудын холбооны тэргүүн "Алтан гадас" одон хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн Суурьсүрэнгийн Мөнхбатыг төрийн өндөр дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасныг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж гардуулж (2022.02.01) баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. 

Түүнийг аялал жуулчлалын салбарт тэр дундаа зочлох үйлчилгээний чиглэлээр 20 орчим жил үр бүтээлтэй, өндөр өгөөжтэй ажиллаж буй гавьяа зүтгэлийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна. 

Энэ үеэр Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат “Цар тахлын хүнд нөхцөлд салбарын үйл ажиллагааг таслалгүй үргэлжлүүлэн хичээн ажиллаж байгааг өндрөөр үнэлсэнд талархаж байна” гээд БОАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд нөхцөл байдлаа танилцуулан хамтран ажиллаж буйгаа дурдлаа. 

Мөн тэрбээр “Би 1996  оноос хойш салбартаа ажиллаж байна. Зочид буудлын салбар олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой. Дэлхийн банкнаас тодорхой саналууд ирж байсан. Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочид буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, стандартыг сайжруулах, олон улсын Safe Travel шошгыг албажуулах зэрэг ойрын хугацаанд шийдвэрлэх ажлууд бий” хэмээсэн юм. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх нь нэн даруй шийдвэрлэх ажил тул төлөвлөгөө, судалгаагаа цаг алдалгүй танилцуулан ажлыг шуурхайлах нь зүйтэй. Цар тахлын нөхцөлд зохицон үйл ажиллагаагаа алдахгүй явуулах бүхий л зохион байгуулалтыг хийж хамтран ажиллах, харилцан санал солилцоход нээлттэй” гэдгээ илэрхийллээ. 

Түүнчлэн онцгой нөхцөл байдлын үед ямар стандарт мөрдөн ажиллах, хамгаалалтын ямар дэглэм баримтлах талаар ЭМЯ-тай хамтран стандартуудыг гаргах нь чухал тул сар шинийн дараагаас албажуулан ажлаа түргэвчлэх нь зүйтэйг онцлов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10