Dark Light
Нийгэм | 2022-02-01

Аймгийн заан Э.Мөнхжаргал сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

 

Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ИХ ШӨВӨГТ:

Улсын гарьд М.Бадарч

Улсын заан Б.Пүрэвсайхан

Улсын харцага Т.Баасанхүү

Аймгийн заан Э.Мөнхжаргал нар шалгарсан юм.

XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм давж түрүүллээ.

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10