Dark Light
Нийгэм | 2022-02-01

Монгол хүн гар зөрүүлж золгодгоос бус гар барьж золгодоггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинийн нэгний өдөр мэнд мэдэх нь хүндэтгэл илэрхийлж байгаагийн илрэл бөгөөд өөрөөс дүү хүн байсан ч “та” хэмээн харьцдаг. Эхлээд амрыг айлтгаад дараа нь улирлын мэндээр мэндэлж, сүүлд нь лавлах мэнд мэддэг. Түүнийг “бүрэн мэнд” гэж нэрлэдэг ажээ. Зочин гийчинтэй мэндлэхдээ бүрэн хувцаслаж товчоо гүйцэд товчилсон байх ёстой. Харь хүнтэй монгол ёсоо даган мэндэлнэ. Уй гашуу тохиолдсон хүнтэй амрыг айлтгаж мэндэлдэггүй, золгодоггүй. Мөн монгол хүн гар зөрүүлж золгодгоос бус гар барьж золгодоггүй. Ирэх ондоо аз жаргалтай амар төвшин байх, адуу мал нь арвижин олшрохын ерөөл тавин мэндчилдэг. “Бие лагшин тунгалаг уу. Мал сүрэг мэнд оров уу”, “Даага далантай, бяруу булчинтай, хөвгүүд хөрслөг, охид өнгөтэй юү” гэх мэтээр мэндлэн цагаалдаг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10