Ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин хөнддөг заншилтай. Шүүсэнд хүрч хөндөхдөө ууц сүүлний голд нэг, дараа нь олон ясны уулзвараас харцаганы хоёр зураа дагуу гурав зүснэ. Дараа нь харцага талын ирмэгээс хоёр зүсэж дээжсийг нэгтгэн галын бурханд хувь болгодог. Зочин хүн олуул яваа бол ахмад нь ууцанд хүрч хөндөөд бусдадаа хувь өгч ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ ихэд хүндэтгэл үзүүлэн хишгийг хоёр гараараа өгч авдаг.
Нийгэм | 2022-02-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







