Цагаан сараар аав, ээж, төрөл садандаа төдийгүй ирсэн зочин бүрт, айл бүхэн өөрийн бэл бэнчингийн хэрээр бэлэг өгдөг уламжлалтай.
Бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, соёл хэтэрхий судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Ашдын гурван бэлэг гэдэгт цагаан хив хадаг, шинэ саасан сүү, халуун хошуут мал буюу хонь, морь багтдаг. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш уламжилж ирсэн хадаг, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг болно.
Бэлэг заавал үнэтэй байх албагүй ч золгохоор ирсэн зочны гарыг цайлгах нь Цагаан сарын хамгийн том дэг жаягуудын нэг юм.
АДМИН








Нийгэм







