Нийслэлийн хэмжээнд 21:00 цагийн байдлаар гал түймрийн 7 дуудлагатай. Үүнээс анги ажилласан-5, иргэд унтраагаад шалгаад буцсан-2. /СХД-3, ЧД-1, СБД-1, БЗД-2/ удаа тус тус гарч ажилласан байна. Мөн БЗД-1, СХД-1 гарсан гал түймрийн дуудлаганаас нийт 85 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.
СХД-ийн 27-р хороо Орчлон хороолол 31-А байр ...-р орцонд утаа гэх дуудлагыг 19:39 цагт авч ГТУА 26-р ангийн салааны захирагч, д/ч Б.Пүрэв-очир удирдсан тасаг очиход иргэн Э-гийн 1 өрөө байранд эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргаж ажилласан байна.
Арц хүж болон ил задгай галаас гал гарах магадлал өндөр байгаа тул иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
АДМИН








Нийгэм







