2022.02.03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... багт 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагаар аймгийн Гал түймэр унтраах,аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч ажиллаж байшингийн хана, тааз, доторх эд хөгшил шатаж байсныг бүрэн унтраалаа.
Иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх
АДМИН








Нийгэм







