Dark Light
Нийгэм | 2022-02-05

6 чингэлэг ачааг гүний гаалийн хяналтад илгээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүд дахь гаалийн газрын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. 

Улсын хилээр орсон 59 чингэлэгт ачигдсан 1004.15 тонн ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан. 6 чингэлэг ачааг гүний гаалийн хяналтад илгээжээ.

18 чингэлэг /автозам/-т ачигдсан 1 иргэн, 11 аж ахуй нэгжийн 21 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн 147,480.78  долларын үнийн дүн бүхий 105 нэр төрлийн бараанд гаалийн бичиг баримтын болон биет үзлэг шалгалт хийж, ачаа хүлээн авагчдад олгосон. 

Төмөр замаар импортын 109, транзит 250 чингэлэг ачааг хяналтад хүлээн авч шилжүүлэн ачигдсан импортын 27, транзит 83 чингэлгийг хүрэх өртөөний хяналтад илгээсэн. Төмөр замаар орж ирсэн 18 вагонд импортын гаалийн бүрдүүлэлт хийж эзэнд нь олгосон. 

Гаалийн хяналтын бүсэд автозамаар орж ирсэн 46 чингэлэг, 12 автомашин гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй үлдэгдэлтэй байна. 

Хилээр орж ирсэн чингэлгийг чингэлэг дугаараар www.gaali.mn “Гаалийн цахим үйлчилгээний систем”-ээс видео бичлэгийн дагуу хайлт хийж шалгаж болно. 

Мөн хилээр автозамаар орж ирж буй болон дараагийн өдөр орж ирэх ачаатай чингэлгийн урьдчилсан мэдээллийг https://ubtz.mn/ УБТЗ-ын веб сайт болон "Улаанбаатар төмөр зам ХНН - Ulaanbaatar Railway JVC" https://www.facebook.com/UBTZOfficial хуудас мөн "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10