2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Ашихай үзүүр” гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрсөн байна гэсэн дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн тасгаас 1 алба хаагч, тусгай хамгаалалтын газрын 1 алба хаагч ажиллаж LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргалаа.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай хүн,мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсч байна.
Мөн нууранд олон хар, цагаан хил гарч, өрхүүд үүссэн байна.
АДМИН








Нийгэм







