Dark Light
Нийгэм | 2022-02-06

Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баярын өдрүүдээр ГССҮТөвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаа. 

Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг дуудлагаар очиж хийв.

Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөгдлөө.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.

Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТөвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулан ажиллаа. 

Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад цаг алдалгүй, түргэн шуурхай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа болон их эмч Ц.Баясгалан, Б.Мөнхбат, П.Баярсайхан, Г.Ариунболд, сувилагч Б.Гантөгс жолооч С.Бүрэнтөгс, Б.Батбаатар нартаа талархал илэрхийлье.

Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00