Dark Light
Нийгэм | 2022-02-06

Тѳгрѳг-юанийн своп хэлцлийн хугацааг сунгах асуудлыг хѳндѳв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх талаар санал солилцож, зарим тохиролцоонд хүрээд байна. 

Ерѳнхий сайд нарын уулзалтын үеэр тѳгрѳг-юанийн своп хэлцэл, түүний хугацааг 2026 он хүртэл 3 жилээр сунгах асуудал хѳндѳгдсѳн бѳгѳѳд БНХАУ-ын талаас энэ асуудлыг дэмжиж, хоёр орны тѳв банкууд уулзалт хийн хэлцлийн гэрээг сунгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлэв. БНХАУ-ын Ерѳнхий сайд Монголын талаас тавьж байгаа санал хүсэлтэд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг холбогдох яам, тѳрийн байгууллагууддаа ѳгнѳ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Монголбанк, БНХАУ-ын Ардын банкны хооронд хийгдсэн 15 тэрбум юанийн хэмжээтэй Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох уг своп хэлцлийн гэрээ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. 

Гэрээний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө хэвийн байдалд ортол сунгаснаар Монгол Улсын тѳлбѳрийн тэнцэл, гадаад ѳрийн удирдлагад чухал эерэг үр нѳлѳѳтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00