Dark Light
Нийгэм | 2022-02-07

Гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан байна. 

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10