Dark Light
Нийгэм | 2022-02-07

Олон нийтэд хэрхэн зөв мэдээлэл хүргэх талаар суралцаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрсдлийн үе гэдэг нь иргэд, олон нийтийг хамарсан аливаа гарз, хохирол, гамшиг, осол, цар тахал зэргийг хэлдэг. Үүнд байгууллага, хувь хүнтэй холбоотой үүсэж болох эрсдэл ч мөн багтана. Тэгвэл Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны сургагч багш нар ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 10 албаны 20 гаруй мэргэжилтнийг “Эрсдлийн үеийн хариу арга хэмжээний баг, бүлгүүдийг олон нийтийн мэдээлэл, харилцааны ажилд чадавхжуулах нь” онол, дадлага хосолсон анхан шатны мэдлэг олгох хагас өдрийн сургалтад хамрууллаа. 

Сургалтаар эрсдлийн үеийн мэдээлэл, харилцаа (ЭМХХ)-ны анхан шатны ойлголт, мэдлэгийг олгох хүрээнд: Олон нийт юу хүсдэг вэ? Нийгмийн сэтгэл зүйг хэрхэн тандаж хариу арга хэмжээ авах вэ? Хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, ярилцлага өгөхдөө юуг анхаарах вэ? Сэтгүүлч гэж хэн бэ? Тэд юу хүсдэг вэ? гэх мэтчилэн төрийн албаныхны олон нийтэд чиглэсэн мэдээлэл хүргэхтэй холбоотой үүсэх харилцааг хэрхэн зохион байгуулахыг заасан юм. 

Тус сургалтын гол зорилго нь сэтгүүлчид болон мэдээллийн эх сурвалж хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх замаар нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад чиглэнэ. 

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10