Dark Light
Нийгэм | 2022-02-07

БОАЖ яамнаас ажлын төлөвлөлтөө танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар (2022.02.05) “Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв”-д яамны харьяа байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа. Тус хурлын үеэр БОАЖЯ-ны харьяа байгууллагуудын 2022 онд хийх ажлын төлөвлөлттэй танилцаж, салбарын цаашдын бодлого, баримтлах чиглэл, хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. 

Хуралд БОАЖ-ын сайдын зөвлөх Н.Бямбадорж, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Усны газрын дарга Ш.Мягмар, ОББҮХ-ны Ажлын албаны дарга Б.Алтанзул, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ, “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхан, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ын захирал Х.Ганбаатар, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн захирал Ч.Батсансар, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын захирал Г.Цагаанхүү, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн дарга Б.Ерөөлт, “Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв” ТӨААТҮГ-ын захирал Х.Ерхулан нар оролцлоо.

Мөн БОАЖ-ын сайдын зөвлөх Н.Бямбадорж, НХБТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уранчимэг, ХБОБНУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхмөнх, ОБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сансарбаяр, ТХБНУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх,

УАӨГ-ын дарга бөгөөд АЖБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, ХШҮДАГ-ын дарга В.Жавзан нар танилцуулга хийсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08