Dark Light
Нийгэм | 2022-02-07

Төгрөгийн ханш тогтвортой байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 7-8 сарын турш төгрөгийн ханш маш тогтвортой буюу нэг ам.доллар 2851-2859 төгрөгийн үнэтэй байна.   

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ онд төгрөгийн ханшид огцом өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Тэрээр “Гадаад валютын  нөөц 2021 оны эцсээр 4.3 тэрбум ам.доллар байна.  Энэ нь ковидын өмнөх үеийн түвшинтэй тэнцэнэ. 4.3 тэрбум ам.доллар нь манай улсын 7-8 сарын импортын хэрэглээг хангана. 2021 онд манай улсын экспорт, импорт тус бүр 20 орчим хувиар өсөж, худалдааны эргэлт өссөөр байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 2 тэрбум ам.долларын ашигтай гарав. Иймд энэ онд эдийн засаг муу буюу 2021 оны түвшинд байвал гадаад худалдааны тэнцэл мөн л 2 тэрбум ам.доллар гарна.      

Ковидын хүнд үед ч манай улсын гадаад валют буураагүй. Иймд энэ онд төгрөгийн ханш тогтвортой байна. Гэхдээ энэ онд Хөгжлийн банкны бондын төлбөр бий. МИК буюу Монголын ипотекийн корпорац орон сууцны зээлд зориулан гаднаас босгосон бондын 90 сая ам.долларын төлбөрөө өнгөрсөн сард төллөө. Энэ нь гадаад валютын нөөцөд нөлөөлдөг ч дарамт болоогүй.

“Оюу толгой”-н гүний уухайн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж, олборлолт эхэлснээр ам.долларын урсгал өснө. “Оюу толгой” компани нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлогоосоо гадна 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гүний уурхайд хийх юм билээ. Эдгээр нь сайн мэдээ юм. 2021 оны сүүлийн хагаст уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бараг зогссон ч Замын-Үүд боомтоор энэ оны эхнээс нүүрс, зэсийг чингэлгээр тээвэрлэж эхэллээ” гэсэн юм.   

Ташрамд хэлэхэд Хөгжлийн банк улсын төсөв, Чингис бонд, Самурай бонд, Кредит свисс, Коммерц банк, Монголбанкны вексель, Евро бонд, гадаад банк хоорондын эх үүсвэрийг зээл болгон гаргасан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10