Dark Light
Нийгэм | 2022-02-07

ИНЕГ-ын ажил 07:30 цагт эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн авто замын ачаалал ихэссэнтэй холбогдуулан, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар, нэгжийн ажил 07:30-д эхэлж, 16:30-д тардаг боллоо.

Цаашид, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 01, 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд амарч, хооллох завсарлагын хугацаа 12:00-13:00 цаг, ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа 08:00-17:00 цаг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд амарч, хооллох завсарлагын хугацаа 12:00 – 13:00, ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа 07:30-16:30 цаг гэсэн хуваарь мөрдөгдөнө.

Мөн ажлын цагийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилчдын нэгдсэн автобус зорчих хуваарь шинэчлэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10