Dark Light
Нийгэм | 2022-02-08

"3 настай хүүхдүүдийг 2-р сарын 14-өөс цэцэрлэгт хамруулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтын талаар дараах мэдээллийг өгөв.  

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2, 3 настай хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал байгаа.

3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настай руу шилжээд орчихсон учир бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана.

Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ.

Бид гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа. Гурван настай нийт 76,763 хүүхэд байгаагаас цэцэрлэгт 61 хувь буюу 47 мянган хүүхдийг л хамруулах боломжтой. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийнхээ боломжийг нэлээд шахна. Дээр нь хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо судалгаа хийж байна.

Ерөнхийдөө 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.

Сургуулийн өмнөх боловсролд:

3 настнуудын 61 хувийг,

4 настны 86 хувийг,

5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахаар зорьж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10