Dark Light
Нийгэм | 2022-02-08

"Охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй ТАРААХ хэрэгтэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн жиргээндээ "Охидод ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэй" хэмээжээ.

Тэрээр: “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол Улсад бас ингэх нь зөв. Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн  хэрэглэл үнэгүй байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” гэж жиргэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10