Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцнуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эрчимжүүлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас СХД-ын 5 шар орчим болон ХУД-ын Сүрьегийн эмнэлэгийн ажилчдын байруудыг буулган шинээр төлөвлөн барилгажуулахтөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан байна.


Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаниуд:
Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр /“Монтекарло голд” ХХК/Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр /“Хур алтан өргөө” ХХК/
Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр /“Хур алтан өргөө” ХХК/
Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар гардуулан гэрээ байгуулах эрх олголоо. Тус төслийн хүрээнд одоо байгаа ашиглалтын шаардлага хангахгүй 6 орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 204 өрхийн 816 иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.
АДМИН








Нийгэм







