Dark Light
Нийгэм | 2022-02-08

2 дугаар улирлын хичээл ирэх 7 хоногт эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу 9 сарын 1-ний өдөр эхлүүлэв. Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлав. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 

100 хувь танхимаар 469 сургууль,  223.406 сурагч 

Хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478.164 сурагч 

100 хувь цахимаар 8 сургууль, 12.152 суралцагч хичээллэв. 

Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.   

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг 

• Танхимаар 64 хувь

• Цахимаар 23 хувь

• Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ. 

Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд 

• 12-15 нас  78 хувь 

• 16-17 нас  85 хувь 

• Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь 

• Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10