Өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 82 дахь удаагийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний үеэр сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилгоор дараах хүмүүсийг тодруулан алдаршуулжээ.
“Хүрэл донор”-оор “Хүндэт донор” Н.Лхажий, Д.Ганбаатар, Т.Мөнхжаргал нар,
“Бахархал 50” тэмдгээр “Хүндэт донор” Э.Дашгарав,
“Бахархал 40” тэмдгээр “Хүндэт донор” Г.Энхчимэг,
”Бахархал 40” тэмдгээр донор Д.Бадрах,
”Бахархал 20” тэмдэгээр донор Т.Баатарсүх,
“Бахархал 10” тэмдгээр Я.Өлзийтогтох нар тус тус тодорч шагнагдлаа.
Бусдын амь аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриаллаа.
АДМИН








Нийгэм







