“Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК байгуулах Засаг даргын санаачлагыг аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:
- 2.3.4 Аймаг, сум, хот, тосгоны газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аялал жуулчлалын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- 2.3.7 Цэцэрлэг хотод “Булган хангай”, “Шинэ наран” зэрэг дахин төлөвлөлт хийгдсэн 4 байршилд суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ
- 2.3.9 Сумдад “Тохилог орон сууц” арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн тусгагдсан байдаг.
Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК-ийг байгуулж захирлаар нь М.Гүрсүрэнг томиллоо.
Архангай аймгийн иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой.
АДМИН








Нийгэм







