Dark Light
Нийгэм | 2022-02-08

МОНГОЛ-КАЗАХСТАН улс харилцан аялал жуулчлалыг шинэ шатанд гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ бүгд найрамдах казахстан улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ж.адилбаевтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, хэвийн болсон талаарх мэдээллийг товч танилцуулав. 

May be an image of 2 people and people standing

Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ өнөө жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад түүхэн ойн хүрээнд олон үйл ажиллагааг хамтран зохион явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа дуулгалаа. БНКУ-ын Ерөнхийлөгч 2022 онд Байгаль орчинг хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэн ач холбогдол өгч байгааг уламжлаад, “2060 онд гэхэд Казахстан улс нүүрс төрөгчөөс бүрэн ангижрах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник технологийг ашиглан үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм. 

Мөн “Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүтэй ажлуудыг Монгол Улсын БОАЖЯ болон, бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол Улс, БНКУ хооронд нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтмол нислэг үйлдэх боломжоор хангаж өгвөл хоёр талын аялал жуулчлалд тустай болно” гэлээ. 

May be an image of 4 people, people sitting, people standing and office

Талууд үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, цөлжилт гэсэн хэд хэдэн сэдвүүдээр санал солилцов. 

Тодруулбал, 

Байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад, бүс нутгийн байгаль орчныг хамгаалан сэргээх, 

Хоёр улсын аялал жуулчлалыг харилцан сурталчилж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, 

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн иргэдийн харилцан нэвтрүүлэх, 

Аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, “Чингисийн мөрөөр” түүхэн аялал жуулчлалыг хоёр орны хүрээнд хамтран хөгжүүлэх, 

Агаарын тээврийн тоог нэмэгдүүлж, тогтвортой нислэг үйлдэх боломжоор хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх, 

Нэн ялангуяа Монгол Улс Аялал жуулчлын хаалгаа нээж, цар тахлын үед жуулчин хүлээн авах журам, зохицуулалтаа тодорхой болгох, 

Хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэн хамтарч ажиллахаар боллоо. 

May be an image of 6 people and people standing

БНКУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Адилбаев хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон дээрх ажлуудыг цар тахлаас үл хамаарах яаравчлан эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. Уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, БЛАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр нарын албаны төлөөлөл оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10