Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат найз Н.Түвшинбаяртаа зодуулан тархины хүнд гэмтэл авч удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад таалал төгссөн билээ. Түүний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан тухай түүний гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг: "Хайрыгаа маш их санаж байна хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаран боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай! бөөн юм болоод байна шүү дээ гэхэд хээв нэг миний өрөөний тавилга өнгөрлөө гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр исгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчны гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж элэг эмтэрч байна. Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг, бүлэг болбол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаажилж эмчилгээний мөнгө нэхээд л… Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж ирэхгүймаа гэхэд утас, viber, fb бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүй юн бол... Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна лээ баярлалаа" хэмээжээ.
АДМИН








Нийгэм







