Монгол, Австрали улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам удирдан явуулдаг 2023 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл эхэллээ.
Энэхүү тэтгэлгийн өргөдлийн үйл явц нээлттэй, ил тод, шударга явагддаг бөгөөд тэтгэлгийн шалгуур хангасан хүн бүхэнд тэгш боломж олгон хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тус тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмждэгээрээ онцлогтой юм.
Тус тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд суралцах боломжийг олгож суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл жил бүрийн 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 29-ний хооронд https://oasis.dfat.gov.au/ цахим хуудсаар орж бүртгүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
http://www.australiaawardsmongolia.org/scholarships/applications/
АДМИН








Нийгэм







