Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевич болон холбогдох төлөөллийг (2022.02.08) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн 2021 оны явц, 2022 оны хамтын ажиллагаа, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо.
2021-2028 онд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжих уг төсөл нь,
Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд суурилан төлөвлөж, хэрэглэдэг болох
Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментед малчдын оролцоог нэмэгдүүлэх
Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээр хэрэгжинэ.
Үүний үр дүнд
• Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасч, даван туулах чадвар нэмэгдсэн байна
• Эко системийн даац, үйлчилгээ сайжирсан байна
• Уур амьсгалын мэдээлэлд түшиглэсэн төлөвлөлтийг дэмжсэн институцийн болон зохицуулалтын тогтолцоо бэхэжсэн байх юм.

АДМИН








Нийгэм







