Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан иргэн Э-ийн 9Ч9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Т-ийн 6х18 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн З-ын 5 ханатай гэр, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Баянхангайн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ Малчин Б-ын өвөлжөө, өвс 02.08-ны өдрийн 15:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан 25 км замыг туулан малчин Б-ын 8х10 метрийн хэмжээтэй малын хашаа, 10 тн орчим өвс шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн тасгийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Жаргалантын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 47 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ гэр, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 47 км замыг туулан малчин М-ийн 6х20 метрийн хэмжээтэй өвөлжөө, “Портер” загварын ачааны автомашин, 1.5 тн орчим өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН








Нийгэм







