Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа тул Хүүхдийн мөнгө 02-р сарын 17-ны өдөр олгохоор болсон.
Хэрэв Та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй ба И баримтаар эсвэл И халамжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.
Харин шинээр төрсөн хүүхэддээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл Халамжийн хэлтэст биечлэн өгч болно.

АДМИН








Нийгэм







